Бүртгэл, захиалга, хүргэлт, төлбөрийн түгээмэл асуултын хариултуудыг эндээс үзнэ үү.
Монпанг бол Монгол улсын тэргүүлэх онлайн худалдааны платформ юм. Бид олон төрлийн бүтээгдэхүүнийг хамгийн боломжит үнэ болон өргөн сонголттойгоор санал болгодог.
Вэб сайтын баруун дээд буланд байрлах "Бүртгүүлэх" товчийг дарж, имэйл хаяг болон нууц үгээ оруулаад бүртгэлээ үүсгэнэ үү. Та мөн Facebook эсвэл Google хаягаараа бүртгүүлж болно.
Нэвтрэх хэсэгт "Нууц үг мартсан" холбоос дээр дарж, бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу. Бид таны имэйл рүү нууц үг сэргээх холбоос илгээх болно.
1. Хүссэн бүтээгдэхүүнээ сонгоно 2. Сагсанд нэмнэ 3. Төлбөр төлөх хэсэг рүү шилжинэ 4. Хаягаа оруулна 5. Төлбөрийн хэлбэрээ сонгож төлбөрөө төлнө 6. Захиалга амжилттай!
Өөрийн бүртгэл рүүгээ нэвтэрч орсны дараа "Миний захиалга" хэсгээс бүх захиалгын мэдээллийг харах боломжтой. Мөн захиалга өгсний дараа имэйлээр мэдэгдэл хүлээн авна.
Бид дараах төлбөрийн хэлбэрүүдийг дэмждэг: Qpay\ Social Pay\ Банкны шилжүүлэг\ Карт (Visa, MasterCard)
❌ Солих, буцаах боломжгүй тохиолдол -Хувь хүний хэрэглээний бараа (нээсэн, хэрэглэсэн) -Хямдралтай, тусгай захиалгат бараа
🚚 Хүргэлтийн зардал - Манай буруугаас (алдаатай, гэмтэлтэй) солих/буцаах бол 👉 Хүргэлтийн зардлыг манай зүгээс бүрэн хариуцна. - Хэрэглэгчийн хүсэлтээр (өнгө, загвар таалагдаагүй гэх мэт) солих бол 👉 Хоёр талын хүргэлтийн зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.